Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 03 дугаар сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ
2020 оны 03 дугаар сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 04-р сарын 01
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -2.0 ,,, -14.8 градус бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад Идэр, Сантмаргаз, Ургамал, Шилүүстэй сумдын нутгаар ОЖД-аас дулаан, Нөмрөг, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Улиастай, Баянхайрхан, Их-Уул, Тэлмэн, Цагаанхайрхан, Яруу сумдын нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар ОЖД-ын орчим байна. Хамгийн их температур өдөртөө 0 - 16 градусын дулаан, хамгийн бага температур шөнөдөө 14 - 32 градус хүйтэн байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 13 градус хүйтнээс 4 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 6 ,,, 31 градус дулаан, хамгийн дулаан нь Дөрвөлжин сумд 31 градус, хамгийн бага температур шөнөдөө -17 ,,, -35 градус байлаа. Хамгийн хүйтэн нь Цэцэн-уул -35, Баянтэс, Тэлмэн, Баянхайрхан -32 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар 1-3 удаагийн оролтоор 0.0-4.2 мм тунадас орсон бөгөөд хамгийн их нь Баянхайрханд 4.2 мм, Цэцэн-Уулд 2.4 мм, Сонгино 2.1 мм тунадас орсон байна. Олон жилийн дундажтай харьцуулхад Баянхайрхан, Сонгино, Эрдэнэхайрхан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Цэцэн-Уул, Сантмаргаз, Тэс, Ургамал сумдын нутгаар ОЖД-ын орчим, бусад нутгаар ОЖД-аас бага, аймгийн хэмжээнд ОЖД-аас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт нийт нутгаар салхи ихтэй дундаж их хурд нь 10 -16 м/с, түр зуур 17 – 22 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан бөгөөд 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-6 удаа ажиглагдсан байна. Хамгийн их хурд нь Улиастай 22 м/с хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүлийн байдал : Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргаз, Ургамал сумдын нутгаар огт цасгүй, Сонгино сумын төвдөө болон баруун, хойд хэсэгтээ цасгүй, зүүн, өмнөд хэсэгтээ 6-8 см зузаан цастай, Цагаанчулуут сумын төв болон баруун хэсэгтээ цасгүй, хойд, зүүн, өмнөд хэсэгтээ 7-15 см зузаан цастай, Шилүүстэй сумын төв болон баруун, өмнөд хэсгээр цасгүй, хойд болон зүүн хэсэгтээ 8-11 см зузаан цастай бөгөөд бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 1-32 см зузаан цастай, цасны дундаж нягт 0.07-0.24 гр/см3 байна. Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Асгат сумдын нийт нутаг Баянхайрхан, Нөмрөг сумдын хойд хэсэгт , Тэс, Тэлмэн сумын зүүн хэсгээр хамгийн их цастай тал газраа 25-45 см, хунгарласан газраа 60-110 см, цасан дээрээ 8-12 см хөрлөж хатуурсан, цасан дороо 1-2 см мөсөн бүрхүүлтэй байна.
Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд Цагаан зудтайд 15 сум, цагаанаар зудархууд 4 сум байна. Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Тэс сумдууд (нэн хүнд), Асгат, Баянхайрхан, Нөмрөг сумын хойд, зүүн хойд хэсэг (Дархан-Уул, Нуур багууд), Тэлмэн, Түдэвтэй, Цагаанхайрхан, Яруу, Идэр, Улиастай, Алдархаан, Цагаанчулуут сумуудын нутаг дэвсгэр цагаан зудтай, Сонгино, Цэцэн-Уул, Завханмандал, Эрдэнэхайрхан сумд цагаанаар зудархуу байна.
МАА-н үйлдвэрлэлд: Бог, бод мал төллүүлэх ажил явагдаж байна. Цагаанаар зудтай болон зудархуу бус нутгийн мал өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрсэн, өвс тэжээлийн хомсдолтой, малын тарга тэвээрэг муудаж малын хорогдол гарсаар байна. Тосонцэнгэл 8839, Их-Уул 6948, Баянтэс 4581, Түдэвтэй 2835, Баянхайрхан 1288, Цагаанхайрхан 841, Тэлмэн 791, Алдархаан 728, Тэс 644, Нөмрөг 416, Сонгино 407, Цагаанчулуут 250, Дөрвөлжин 159, Сантмаргаз 158, нийт 28885 толгой мал хорогдсон байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр